Чуулганы нэгдсэн хуралдаанаар үргэлжлүүлэн УИХ-ын гишүүн Д.Сарангэрэлийг Засгийн газрын гишүүн, Эрүүл мэндийн сайдаар томилох саналыг хэлэлцлээ. Д.Сарангэрэлийг сайдаар томилох санал хураалтад 65 гишүүн оролцож, 90.8 хувь нь дэмжив.

Даваажанцангийн Сарангэрэл фото зурагчин, сэтгүүлч мэргэжилтэй. ТВ5 телевизийг үүсгэн байгуулсан. Тэрээр Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн ерөнхийлөгч, Монгол Ардын Намын нарийн бичгийн дарга зэрэг албан тушаал хашиж байсан. 2012, 2016 оны УИХ-ын ээлжит сонгуулиар хоёр удаа дараалан сонгогдсон. Одоо УИХ-ын Өргөдлийн байнгын хорооны даргаар ажиллаж байгаа юм.