Тулгар төрийн 2227 жил, Их Монгол Улс  байгуулагдсаны 812 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 107 жил, Ардын хувьсгалын 97 жил, Үндэсний их баяр наадмын хурдан дааганы уралдаанд Булган аймгийн Хутаг-Өндөр сумын харьяат, УИХ-ын гишүүн, Зам, тээврийн хөгжлийн сайд Ж.Бат-Эрдэнийн бор даага түрүүлж, торгон жолоогоо өргүүллээ.

Хурдан дааганы уралдааны айргийн 5-д орсон дааганууд:


Түрүү магнайд: Булган аймгийн Хутаг-Өндөр сумын харьяат, УИХ-ын гишүүн, Зам, тээврийн хөгжлийн сайд Ж.Бат-Эрдэнийн бор даага


Аман хүзүүнд:  Сүхбаатар аймгийн Халзан сумын уугуул, Нэргүйн Баярхүүгийн хурдан зээрд


Айргийн гуравт: Сэлэнгэ аймгийн Баянгол сумын уяач Төмөрхүрээгийн зээрд


Айргийн дөрөвт: Ховд аймгийн Мянгад сумын аяач Батсуурын Энхбаярын хар

Айргийн тавд: Хөвсгөл аймгийн Тариалан сумын уяач н.Батбаярын хээр даага