УИХ-ын гишүүн Л.Болд өчигдөр УИХ дахь АН-ын бүлгээс хасагдах хүсэлтээ АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбатад хүргүүлсэн.

Тэгвэл тэрээр өнөөдөр Ардчилсан намын гишүүнээс татгалзаж буйгаа Ардчилсан намын дарга С.Эрдэнэд албан бичгээр хүргүүллээ.

Тэрээр намын гишүүнээс татгалзах тухай албан бичигтээ:

"Лувсанвандангийн Болд миний бие 1990 оны ардчилсан хувьсгалд Монголын оюутны хөдөлгөөнийг толгойлон удирдаж оролцсон цагаас хойш ардчиллын үйл хэргийн төлөө ардчилсан намын гишүүний хувиар тасралтгүй тууштай тэмцэж ирсэн билээ.

Ардчилсан намын өнөөгийн удирдлагын гаргасан зөрчилтэй шийдвэр, УИХ дахь Ардчилсан намын бүлгийн даргын хийсэн хууль бус тайлбарыг эсэргүүцэж Ардчилсан намд бүрэн шинэчлэл хийгдэх хүртэл Ардчилсан намын Үндсэн дүрмийн 3.5-д заасны дагуу намын гишүүнчлэлээс татгалзаж байгааг мэдэгдэж байна" гэжээ.