УИХ-ын гишүүн Л.Болд өчигдөр УИХ-ын дарга М.Энхболдтой холбоотой асуудлаар Үндсэн хуулийн цэцэд гомдол гаргажээ.

УИХ-ын гишүүн Л.Болд, Л.Оюун-Эрдэнэ, Ж.Батзандан, Т.Аюурсайхан нар өнгөрсөн 7 хоногоос УИХ-ын дарга М.Энхболдыг албан тушаалаасаа огцрохыг шаардаад буй. Түүнчлэн дээрх гишүүд болон Засгийн газрын гишүүд УИХ-ын даргыг албан тушаалаасаа огцрох өргөдлөө өгөхгүй бол чуулган, байнгын хороодын хуралдаанд оролцохгүй хэмээн мэдэгдэж, ирц бүрдээгүйн улмаас хэд хэдэн хуралдаан хойшлогдоод байна.

Л.Болд гишүүн Цэцэд гаргасан гомдолдоо "УИХ-ын дарга М.Энхболд Үндсэн хуулийг зөрчсөн талаарх мэдээллийг үүгээр дахин нотлон гаргаж байна" хэмээжээ.


Үндсэн хуулийн цэцэд хүргүүлсэн тус гомдлыг бүрэн эхээр нь хүргэж байна.