УИХ-ын гишүүн М.Энхболд энэ амралтын өдрүүдэд тойрогтоо ажиллаж байна.

Тэрээр энэ талаараа "Өчигдөр Төв аймгийн Архуст, Баянжаргалан, Баян суманд ажиллаж, иргэд хөдөлмөрчидтэй уулзан санал хүсэлтүүдийг нь хүлээн авлаа. Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдсэн Архуст сумын хүүхдийн цэцэрлэгийн барилгын их засвар, Баянжаргалан суманд баригдсан сурагчдын дотуур байрны үйл ажиллагаатай танилцаж, Баян суманд баригдах сурагчдын дотуур байрны барилгын шавыг тавилаа. Өнөөдөр Сэргэлэн, Баянцагаан сумдад ажиллаж байна" хэмээлээ.

Мөн Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар Төв аймгийн Мөнгөнморьт, Баяндэлгэр суманд баригдаж буй Соёл спортын цогцолборын барилгын үйл ажиллагаатай танилцаж, гишүүний хувиар байнга анхаарч ажиллахаа илэрхийлж, энэ онд Эрдэнэ суманд баригдах 150 ортой хүүхдийн цэцэрлэгийн шав тавих ёслолд оролцов.