МАНАН дэглэмийн эсрэг Монгол түмний нэгдэл хөдөлгөөний санаачлагч УИХ-ын гишүүн Л.Болд, Ж. Батзандан нарын байгуулсан “Шударга иргэдийн нэгдсэн эвсэл”-д УИХ-ын гишүүн С.Жавхлан нэгдэхээр болжээ.
УИХ-ын гишүүн С.Жавхлан: Өнгөрсөн хугацаанд надад иргэдийн олон санал ирсэн. Шударга зөв хүмүүстэйгээ нэгдээч, ганцаардаж явааг чинь ойлгож байна гэж хэлдэг байсан. Үнэндээ ч ганц мод гал болдоггүй, ганц хүн айл болдоггүй гэдгийг биеэр мэдэрлээ. Улс төрд ганцаардал гэдэг маш хэцүү зүйл байдаг юм байна. Надад энэ саналыг УИХ-ын гишүүн Л.Болд, Ж. Батзандан удаа дараа тавьсан. Би маш их бодож, ажигласан. Эцэст нь тулгын гурван чулуу шиг хамтдаа, гар сэтгэл нийлэн үнэний төлөө зүтгэхээр шийдлээ.
203.91.115.45
Хариулах 2019.05.02
zuv zuv ashgui
0 0