УИХ-ын 2019 оны хаврын ээлжит чуулган өнөөдөр 10.00 цагт эхэллээ.

Чуулганы нэгдсэн хуралдааныг шууд дамжуулж байна.

Өнөөдрөөс эхлэн УИХ-ын гишүүдийн ирц, саналыг хурууны хээгээр нь бүртгэдэг болж буй юм.


Чуулганы нэгдсэн хуралдааны хүрээнд өнөөдөр хэлэлцэх асуудлын хуваарийг хүргэж байна.

НЭГ. ЧУУЛГАНЫ НЭГДСЭН ХУРАЛДААН:

10.00 цагаас: Монгол Улсын Их Хурлын 2019 оны хаврын ээлжил чуулганы нээлт.


ХОЁР. УЛСЫН ИХ ХУРАЛ ДАХЬ НАМЫН БҮЛГИЙН ХУРАЛДААН

11.00 цагаас:                                                                                                                                                                                               

  • Улсын Их Хурал дахь Монгол Ардын намын бүлгийн хуралдаан “Жанжин Д.Сүхбаатар” танхимд; 
  • Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгийн хуралдаан “Их Эзэн Чингис хаан” танхимд.


ГУРАВ. БАЙНГЫН ХОРООНЫ ХУРАЛДААН:

13.00 цагаас:

1.Хууль зүйн байнгын хорооны хуралдаан 13.00 цагаас “Их Эзэн Чингис хаан” танхимд:

Хэлэлцэх асуудал:

  • Монгол Улсын Ерөнхийлөгчөөс ирүүлсэн Монгол Улсын ерөнхий прокурорыг томилох саналыг зөвшилцөх тухай асуудал.


ДӨРӨВ. ЧУУЛГАНЫ НЭГДСЭН ХУРАЛДААН:

15.00 цагаас: Монгол Улсын Ерөнхийлөгчөөс ирүүлсэн Монгол Улсын ерөнхий прокурорыг томилох саналыг зөвшилцөх тухай асуудал.