УИХ-ын ХЗБХ-ны хурлаар АТГ-ын удирдлагыг солих асуудлыг хэлэлцэхгүй гэж шийдсэн нь МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ЧУУЛГАНЫ ХУРАЛДААНЫ ДЭГИЙН ТУХАЙ хууль зөрчлөө


Монгол Улсын Ерөнхийлөгч Авлигатай тэмцэх газрын удирдлагыг солихоор УИХ-д саналаа хүргүүлснийг өнөөдөр УИХ-ын Хууль зүйн байнгын хороо хэлэлцэх шаардлагагүй гэж үзжээ.

АТГ-ын удирдлагыг солих Ерөнхийлөгчийн саналыг МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ЧУУЛГАНЫ ХУРАЛДААНЫ ДЭГИЙН ТУХАЙ хуулийн 45.1 болон 45.2-т заасны дагуу хэлэлцэж Ерөнхийлөгчийн саналыг дэмжих эсвэл дэмжихгүй шийдвэрийн аль нэгийг гаргах ёстой. Гэвч тус байнгын хороо уг хуулийг зөрчин хэлэлцэхгүй хэмээн шийдсэн байна.

Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн холбогдох заалтыг доор хавсаргав.

УЛСЫН ИХ ХУРАЛД АЖЛАА ШУУД ХАРИУЦАН ТАЙЛАГНАДАГ БАЙГУУЛЛАГЫН УДИРДАХ АЛБАН ТУШААЛТНЫГ ТОМИЛОХ, ЧӨЛӨӨЛӨХ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЭХ ЖУРАМ:

45.1.Хууль тогтоомжоор эрх олгогдсон албан тушаалтан Улсын Их Хуралд ажлаа шууд хариуцан тайлагнадаг байгууллагын удирдах албан тушаалтныг томилох, чөлөөлөх санал гаргасан бол холбогдох Байнгын хороо 7 хоногийн дотор хэлэлцэж санал, дүгнэлт гаргана.

45.2.Нэгдсэн хуралдаан эрх бүхий албан тушаалтны санал, холбогдох Байнгын хорооны санал, дүгнэлтийг сонсож ил санал хураалт явуулж хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи томилох, чөлөөлөх саналыг дэмжсэн бол энэ тухай тогтоол батлагдсанд тооцно.



Эх сурвалж: https://president.mn/?p=3555