Шинэ коронавирусийн халдвар манай улсад тархах эрсдэл өндөр байгаатай холбогдуулан УИХ-ын гишүүн М.Оюунчимэг, С.Бямбацогт, Д.Оюунхорол, Л.Энх-Амгалан, Д.Эрдэнэбат нар Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд 10 асуулт бүхий асуулга тавьжээ.

Тус асуулгад, нийгэм, эдийн засагт үүсч буй хор уршгийг үнэлэн тооцоолох, иргэдийн амьжиргааг дээшлүүлэх, нийгэм, эдийн засгийн тогтвортой байдлыг сэргээх гамшгийн бэлэн байдлыг сайжруулах чиглэлээр Засгийн газраас авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар энэ сарын 10-ны УИХ-ын чуулганы хуралдаанд мэдээлэл ирүүлэхийг хүсжээ.


Гишүүдээс Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд хүргүүлсэн асуулга бүхий тус албан бичгийг бүрэн эхээр нь хүргэж байна.