Монгол Улсын Шадар сайд У.Хүрэлсүх ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ өгчээ. Тэрбээр шалтгаанаа Ерөнхий сайдтай хамтран ажиллах боломжгүй болсон гэж байгаа юм. Өнгөрсөн долоо хоногт болсон МАН-ын Удирдах зөвлөлийн хуралдааны үеэр Ерөнхийлөгчийн сонгуульд ялагдсан шалтгаан, 60 тэрбумын хэрэг, өөрийг нь тагнаж, мөрдсөн зэрэг цөөнгүй асуудал өрнөсөн. Энэ бүх зүйл Улс төрийн зохион байгуулалттай, бохир үйл ажиллагаа гэж үзэж байгаа юм.