Засгийн газрыг огцруулах асуудлыг ид халуун хэлэлцэж байна. Гишүүдийн ирц өндөр буюу 75 гишүүнээс 73 нь ирж хэлэлцэж буй асуудалтай холбоотойгоор Ерөнхий сайдаас асуулт асууж, хариулт авч байна. Чуулганы үеэр Ерөнхий сайд У.Хүрэлсүх дараах үгсийг онцлон хүргэе.

"Би үндэснийхээ эв нэгдлийг эрхэмлэдэг. Одоогоос нэг жилийн өмнө хэлж байсан үгэндээ эзэн байхын тулд тэмцэж байна. Би Засгийн газрын гишүүддээ хариуцлага тооцсоор ирсэн. Харин тооцуулах гээд байхад битгий саад бол л доо.Та бүхний хэлж байгаа шиг би дарангуйлагч биш. Харин шударга ёсны төлөө дарангуйлагч болж чадна. Үүний төлөө бол дарангуйлах зан гаргах нь юу ч биш. Би парламентийн засаглалыг дэмждэг хүн. Харин үүнийгээ илүү боловсронгуй болгох хэрэгтэй. Ингэхийн тулд сонгуулийнхаа хуулийг эргэж харах нь зүйтэй. 

Бидэнд өнгөрсөнд хийж байсан сайн зүйлүүд бий. Сайныг нь авъя, саарыг нь шахъя. Өмнө хэлж байсанчлан бизнес эрхлэгчдээ үргэлж дэмжинэ. Харин ард түмний хөрөнгийг хулгайлж, газрыг баялгийг өөрийн болгосон, нам дагасан олигархиудтай тэмцэнэ. Улам чанга, хатуу байна. Хүрэлсүх өдөр ирэх тусам хэлсэн үгнийхээ төлөө хичээж ажиллах болно.

Манай иргэд надаас нийгэмд шударга ёсыг тогтоохыг шаардаж байгаа." Чи 1990 оноос хойш намд явсан. Чи намаа амраарай. Нам дамжсан бүлэглэлтэй амь насаа үл хайрлан зүтгээрэй" гэж захисан. Би ганцхан юмнаас л  айж байна. Ард түмний минь итгэл найдвар битгий алдрах вий гэж. Тэр шударга бусын хонгилыг эвдэх, олигархуудын олон жил барьсан пирамидыг нураахын төлөө явж байна.

Ард түмэн над руу ганцхан өдрийн дотор 2500 мессеж илгээлээ. Ард түмний энэ их итгэл найдвар надад улам ч их урам зоригийг хайрлаж байгаа. Би УИХ-ыг шударга байгаасай гэж найдаж байгаа. Тиймээс намайг дэмжих ёстой гэж бодож байна. Надад алдаа байж болно. Гэхдээ миний цээжинд эх орноо гэсэн сэтгэл байгаа шүү. Би жирийн нэг жолоочийн хүү. 17 настайдаа дөрвөн жил Монгол улсын хил дээр алба хаасан. Арми надад эх оронч байхыг цусанд, маханд маань ойлгуулсан. Тиймээс л би шударга бусын хонгил, олигархуудын барьсан пирамидыг нураахын төлөө дуугарч байгаа юм" гэв.