Ерөнхий сайд У.Хүрэлсүх өчигдөр өөрийн цахим хуудсаар дамжуулан БОАЖ-ын сайд Н.Цэрэнбатад анхаарууллаа. 

Тэрээр хэлэхдээ "БОАЖ-ын сайд Н.Цэрэнбатад анхааруулъя. Зуух тараах тухай бодлогогүй яриагаа зогсоо. Манай Засгийн газар утааны эсрэг эрчим хүчээр хангах, орон сууцжуулах, нүүрс боловсруулах үйлдвэр барих зэрэг олон үе шаттай арга хэмжээ хэрэгжүүлэх ёстой. Асуудалд ухарч биш урагшаа харж ханд" гэжээ.