Засгийн газрыг огцруулах эсэхийг шийдэх чуулганы хуралдаан үргэлжилж байна.

Хуралдааны үеэр Ерөнхий сайд У.Хүрэлсүх "Би хариуцлага тооцохгүй биш тооцож байгаа. Хариуцлага алдсан хоёр сайдаа албан үүргээс нь чөлөөлсөн. Мөн дэд сайд нар болон захиргааны ажилтнуудад хариуцлага тооцсон. Цаашид ч тооцно. Хууль, хяналтын байгууллага буруутай гэдгийг нь тогтоовол ЖДҮ-тэй нэр холбогдсон сайд нарт хариуцлага тооцно гэдгээ би өөрсдөд нь мэдэгдсэн. 

Би бас Монгол Улсын ууган намын даргын хувьд эрх барьж буй намын гишүүддээ улс төрийн хариуцлага тооцож байна. Цаашид хариуцлага алдсан тохиолдолд бүх шатанд хариуцлага тооцно. Би Ерөнхий сайд болохдоо улс төрд шударга байдлыг тогтооно гэж амласан. Үүнийхээ төлөө ажиллаж байна" гэв.