Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх өнгөрсөн пүрэв гарагт нийслэлийн утаа ихтэй бүсүүдэд ажиллаж, нөхцөл байдалтай танилцсан. Ингэснээр Засгийн газар тус асуудлаар ээлжит бусаар хуралдаж хэд хэдэн шийдвэрийг гаргасан. Үүний нэг нь Засгийн газраас хөрөнгийг нь гарган нийслэлийн бүх сургууль, цэцэрлэгт нийт 6000 ширхэг агаар шүүлтүүрийг тараахаар болсон. 

Мөн иргэд, төр засагтай хамтран утааны эсрэг болон утаанаас өөрийгөө хамгаалахын тулд дараах зүйлүүдийг хийж, хэвшүүлэх нь зүйтэй гэж үзсэн байна.