"Twilight” киноны Бэллагийн дүрээр олны танил болсон жүжигчин Кристен Стьюарт Канны кино наадмын улаан хивсэн дээр хөл нүцгэн алхаж олны анхаарлыг татжээ.

Тэрбээр ирэхдээ хар өнгийн Louboutin-ий өндөс өсгийт өмссөн ч шатаар алхахдаа тайлж хөл нүцгэн алхсан байна. Өнгөрсөн жил Стьюарт даашинзан дээр пүүз өмсч гайхшруулсан юм.

 2005 онд жүжигчин Жулиа Робертс ч мөн өндөр өсгийтөө тайлж хөл нүцгэн алхаж байсан удаатай.