МАЛЧИД, ТЭЭВЭРЧИД, ИРГЭДИЙН АНХААРАЛД:

Нутгийн зүүн хагаст, цаашдаа ихэнх нутгаар хүйтний эрч эрс чангарахыг онцгойлон анхааруулж байна.

2018 ОНЫ 12 ДУГААР САРЫН 25-НИЙ 20 ЦАГААС 12 ДУГААР САРЫН 26-НЫ ХҮРТЭЛХ ЦАГ АГААРЫН УРЬДЧИЛСАН МЭДЭЭ:

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө цас орохгүй. Өдөртөө нутгийн зарим газраар бага зэргийн цас орж, явган шуурга шуурна. Салхи хойноос секундэд 6-11 метр. Увс нуурын хотгор, Завхан голын эх, Хүрэн бэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 34-39 градус, өдөртөө 25-30 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө 18-23 градус, өдөртөө 9-14 градус, бусад нутгаар шөнөдөө 22-27 градус, өдөртөө 15-20 градус хүйтэн байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Зарим газраар ялимгүй цас орж, явган шуурга шуурна. Салхи хойноос секундэд 7-12 метр. Хүйтний эрч чангарч Дархадын хотгороор шөнөдөө 33-38 градус, өдөртөө 28-33 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 28-33 градус, өдөртөө 20-25 градус, бусад нутгаар шөнөдөө 22-27 градус, өдөртөө 17-22 градус хүйтэн байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи зүүн хойноос секундэд 6-11 метр, зарим газраар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө нутгийн хойд хэсгээр 28-33 градус, бусад нутгаар 21-26 градус, өдөртөө бүх нутгаар 18-23 градус хүйтэн байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө цас орохгүй. Өдөртөө ялимгүй цас орно. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө 32-34 градус, өдөртөө 19-21 градус хүйтэн байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр, зарим газраар 13-15 метр хүрч ширүүснэ. Хүйтэрч Өмнөговийн нутгаар шөнөдөө 19-24 градус, өдөртөө 11-16 градус, бусад нутгаар шөнөдөө 24-29 градус, өдөртөө 15-20 градус хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи хойноос секундэд 6-11 метр. Хүйтэрч шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 31-33 градус, бусад хэсгээр 28-30 градус, өдөртөө 21-23 градус хүйтэн байна.