"Гачууртын уулзвараас Налайх-Чойрын уулзвар" хүртэлх 20.9 км авто замыг шинэчилэн засах ажил үргэлжилж байна. Үүнтэй холбоотойгоор энэ сарын 16-ний өдрөөс 11 дүгээр сарын 30-ныг хүртэлх хугацаанд тус чиглэлийн авто замыг хаагаад буй юм.

Иймд Улс хоорондын зорчигч тээврийн "Улаанбаатар-Эрээн" чиглэлийн автобус 4 дүгээр сарын 16-ны өдрөөс эхлэн цагийн хуваарийн дагуу "Лавай автобуудал"-аас үйлчилж эхэлнэ.