“Улаанбаатар хивс” компанийн Төлөөлөн Удирдах Зөвлөлийн хуралдаанаар 2017 оны цэвэр ашгаас хувьцаа эзэмшигчиддээ нэгж хувьцаанд 100 төгрөгийн ногдол ашиг хуваарилах болжээ.

2016 онд 173 сая төгрөгийн алдагдалтай байсан тус компани өнгөрсөн жил борлуулалтаа 19.3 өсгөснөөр 247 сая төгрөгийн ашигтай ажиллажээ. Ногдол ашиг авах эрхтэй хувьцаа эзэмшигчдийн бүртгэлийг энэ  сарын 26-нд явуулах юм. Харин энэ оны тавдугаар сарын 01-15-нд ногдол ашгийг хувьцаа эзэмшигчдийн дансанд байршуулах аж.




Эх сурвалж: МОНЦАМЭ агентлаг