Х.Уянга
10 сарын 07, 2025
Агаарын тээврийн үйлчилгээ үзүүлэгч "OnTime Aviation" компани Улаанбаатар хотын төвөөс "Чингис хаан" олон улсын нисэх онгоцны буудал хооронд нисдэг тэргээр зорчигч тээвэрлэх "OnTime Air Taxi" үйлчилгээ нэвтрүүлжээ.
Үйлчилгээ аравдугаар сарын 24-нөөс эхлэн найм болон таван хүний суудалтай Airbus маркийн хоёр нисдэг тэргээр нислэг үйлдэх юм. Тасалбарын үнэ нэг хүний 99 ам.доллар байх аж. Ингэснээр ачаалал ихтэй үед авто замаар 3-4 цаг туулдаг зайг ердөө 7 минутын дотор туулах боломжтойг онцолсон байна.
Сэтгэгдэл бичих
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.