БНХАУ-д бүртгэгдсэн шинэ коронавирусын халдвараас сэргийлэх Засгийн газрын шийдвэр гарсан билээ. 

Уг шийдвэрийн дагуу хилээ хааж байгаатай холбогдуулж Аэро Монголиа ХХК болон Хүннү Эйр компани Улаанбаатар-Хөх Хот-Улаанбаатар чиглэлийн нислэгүүдээ цуцалж байгааг мэдэгдлээ. Иймээс 3 дугаар сарын 02-ны өдрөөс өмнөх БНХАУ чиглэлийн бүх нислэгийг цуцалсан аж.