2018 оны 9 дүгээр сарын 3-10-ныг хүртэлх 7 хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээ

            /Хугацааны эхээр ихэнх нутгаар бороо орж, газар тариалангийн нутгаар цочир хүйтэрнэ/

Баруун аймгуудын нутгаар: 4-нд нутгийн хойд хэсгээр, 5-нд нутгийн зүүн хэсгээр, 9-нд нутгийн баруун хэсгээр бороо, Алтай, Хангайн уулсаар хур тунадас орно. Салхи 4,8-нд зарим газраар, 5-нд нутгийн өмнөд хэсгээр 14-16м/с хүрч ширүүснэ. 4-6,9-нд сэрүүсч Алтай, Хангайн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэн бэлчир орчмоор шөнөдөө 4 градус хүйтнээс 1 градус дулаан, өдөртөө 5-10 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө 5-10 градус, өдөртөө 15-20 градус, бусад нутгаар шөнөдөө 1 градусхүйтнээс 4 градус дулаан цочир хүйтэрнэ, өдөртөө 10-15 градус дулаан байна. Бусад хугацаанд дулаарна.    

Төвийн аймгуудын нутгаар: 4-нд нутгийн хойд хэсгээр, 5-нд ихэнх нутгаар, 6-нд нутгийн өмнөд хэсгээр бороо, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар хур тунадас орно. Салхи 4-5, 9-нд зарим газраар 14-16 м/с хүрч ширүүснэ. 5-6-нд сэрүүсч Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар  шөнөдөө 4 градус хүйтнээс 1 градус дулаан, өдөртөө 5-10 градус, бусад нутгаар шөнөдөө 0-5 градус, цочир хүйтэрнэ, өдөртөө 10-15 градус дулаан байна. Бусад хугацаанд ихэнх нутгаар дулаарна.   

Зүүн аймгуудын нутгаар: 5-6-нд ихэнх нутгаар бороо орно. Салхи 5-6-нд ихэнх нутгаар 14-16 м/с хүрч ширүүснэ. 5-7-нд сэрүүсч нутгийн хойд хэсгээр шөнөдөө 1 градус хүйтнээс 4 градус дулаан цочир хүйтэрнэ, өдөртөө 10-15 градус, нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 3-8 градус, өдөртөө 13-18 градус дулаан байна. Бусад хугацаанд ихэнх нутгаар дулаан байна.  

Говийн аймгуудын нутгаар: 5-нд нутгийн зүүн хэсгээр, 6-нд нутгийн зарим газраар бороо орно. Салхи 5-нд ихэнх нутгаар 15-17 м/с хүрч ширүүснэ. 5-нд нутгийн хойд хэсгээр, 6-7-нд ихэнх нутгаар сэрүүсч Дундговийн нутгаар шөнөдөө 1-6 градус, өдөртөө 10-15 градус, бусад нутгаар шөнөдөө 5-10 градус, өдөртөө 14-19 градус дулаан. Бусад хугацаанд ихэнх нутгаар шөнөдөө 7-12 градус өдөртөө 22-27 градус дулаан байна.



Эх сурвалж: ЦУОШГ