Малчид, ард иргэдийн анхааралд:

Өнөөдөр зүүн  аймгуудын нутгийн өмнөд хэсгээр усархаг бороо орж, говь, тал, хээрийн  нутгаар  салхи ширүүсэх тул гэнэтийн үер ус, хүчтэй салхины аюулаас  сэрэмжтэй байхыг анхааруулж байна.


2019 оны 08 дугаар сарын 15-ны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчил­сан мэдээ:

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Өдөртөө  Алтайн уулархаг нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи өмнөөс  секундэд 5-10 метр, өдөртөө Алтайн салбар уулсаар борооны өмнө түр зуур  ширүүснэ. Монгол-Алтайн нуруу, Хангайн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэн бэлчир орчим болон Идэр, Тэс голын хөндийгөөр өдөртөө 20-25 градус, Их нууруудын хотгор, Алтайн өвөр говиор өдөртөө 31-36 градус, бусад нутгаар өдөртөө 25-30 градус дулаан байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Өдөртөө нутгийн зүүн хэсгээр бороо орно. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр хүрч ширүүснэ. Сэрүүсч Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг  нутаг, Тэрэлж голын хөндийгөөр өдөртөө 15-20 градус, бусад нутгаар өдөртөө 18-23 градус дулаан байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Ихэнх нутгаар бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 6-11 метр, зарим газраар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Сэрүүсч өдөртөө бүх нутгаар 16-21  градус дулаан байна.

ОТРЫН НУТАГ  ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орно. Дуу цахилгаантай. Салхи  баруун хойноос секундэд 8-13 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Өдөртөө 18-20 градус дулаан байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Өдөртөө нутгийн зүүн  хэсгээр бороо орно. Дуу цахилгаантай. Салхи хойноос секундэд 7-12 метр, зарим газраар түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүснэ. Сэрүүсч  нутгийн хойд хэсгээр өдөртөө 18-23 градус, нутгийн  өмнөд хэсгээр өдөртөө 21-26 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Өдөртөө үүл багасаж, бороо орохгүй. Салхи хойноос секундэд 6-11 метр хүрч ширүүснэ. Өдөртөө 17-19 градус дулаан байна.