Өнөөдөр үүлшинэ. Өдөртөө -18, шөнөдөө -27 градус байна.

Өнөө өглөөний 08 цагийн цаг уурын өртөө, харуулын талбайн хэмжилтээр Баян-Өлгий, Ховд, Увс, Завхан, Хөвсгөл, Өвөрхангай, Төв, Хэнтий, Дорнодын нутаг, Говь-Алтай, Баянхонгор, Булган, Сүхбаатарын хойд, Сэлэнгийн баруун, Архангайн зүүн хэсгээр 1-20 см зузаан цасан бүрхүүл тогтсоноос хамгийн зузаан нь Увсын Зүүнговь 20 см, Малчинд 18 см, Баруунтуруунд 17 см, Хяргасд 15см, Завханы Улиастай, Баянтэст 12см, Хөвсгөлийн Хатгалд 15 см бүрхүүл тогтсон байна. 

Өчигдөр өдөр Увс нуур болон Дархадын хотгор, Хүрэн бэлчир, Идэр, Тэс голын хөндийгөөр -35...-42 градус, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр -23...-26 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр -13...-18 градус, бусад нутгаар -19...-24 градус байсан бол шөнөдөө хүйтэрч Увс нуур болон Дархадын хотгор, Идэр, Тэс голын хөндийгөөр -41...-47 градус, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр -32...-37 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, цас багатай энгэр ээвэр газраар -23...-26 градус, бусад нутгаар -29...-34 градус хоносон байна.