Цаг уур орчны шинжилгээний газраас гаргасан өнөөдрийн мэдээллийг хүргэж байна. 

Улаанбаатар хот:

Үүлшинэ. Шөнөдөө бага зэргийн бороо орно. Өдөртөө бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө 14-16 градус, өдөртөө 21-23 градус дулаан байна.

Баруун аймгуудын нутгаар:

Үүлшинэ. Зарим газраар бага зэргийн бороо орно. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Монгол-Алтай, Хангайн уулархаг нутаг, Завхан голын эх, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 4-9 градус, өдөртөө 20-25 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө 19-24 градус, өдөртөө 31-36 градус, бусад нутгаар шөнөдөө 10-15 градус, өдөртөө 23-28 градус дулаан байна.

Төвийн аймгуудын нутгаар:

Үүлэрхэг. Шөнөдөө зарим газраар, өдөртөө нутгийн баруун хэсгээр бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Дархадын хотгор, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар шөнөдөө 5-10 градус, өдөртөө 18-23 градус, бусад нутгаар шөнөдөө 11-16 градус, өдөртөө 21-26 градус дулаан байна.

Зүүн аймгуудын нутгаар:

Үүлшинэ. Зарим газраар бороо орно. Дуу цахилгаантай. Салхи зүүн өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Шөнөдөө 12-17 градус, өдөртөө 23-28 градус дулаан байна.

Говийн аймгуудын нутгаар:

Үүлэрхэг. Шөнөдөө нутгийн зүүн хэсгээр, өдөртөө зарим газраар бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 7-12 метр. Шөнөдөө Дундговийн нутгаар 13-18 градус, бусад хэсгээр 16-21 градус, өдөртөө бүх нутгаар 26-31 градус дулаан байна.