2018 оны 09 дүгээр сарын 22-ноос 09 дүгээр сарын 26-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:

22-нд зүүн аймгуудын нутгаар, 24-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр, 25-нд баруун аймгуудын нутаг, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр хур тунадас, уулархаг нутгаар нойтон цас орно. Салхи 22-нд зүүн аймгуудын нутгаар, 24-нд Алтайн салбар уулсаар, 25-нд баруун аймгуудын нутгаар секундэд 14-16 метр хүрч цасан болон шороон шуурга шуурна. 

22-нд нутгийн зүүн хагаст, 25-нд нутгийн баруун хагаст эрс сэрүүсч Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Идэр, Тэс, Тэрэлж голын хөндий, Завхан голын эх, Хүрэн бэлчир орчмоор шөнөдөө 8-13 градус хүйтэн, өдөртөө 0-5 градус дулаан, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн баруун хэсгээр шөнөдөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан, өдөртөө 10-15 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 3-8 градус хүйтэн, өдөртөө 4-9 градус дулаан байна. Бусад хугацаанд ихэнх нутгаар өдөртөө бага зэрэг дулаарна.