Дохио!!! Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ

Өнөөдөр Булган, Сэлэнгийн нутгаар ахиухан хэмжээний усархаг бороо орох тул болзошгүй үер ус, аянга цахилгаан, мөндөр, нөөлөг салхины аюулаас сэрэмжлүүлж байна.

Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд:

Ойрын хоногуудад нутгийн хойд хагаст үргэлжилсэн бороо, уулархаг нутгаар хүйтэн бороо орж, салхитай байхыг анхааруулж байна.

2019 оны 07 дугаар сарын 27-ны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчил­сан мэдээ:

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Өдөртөө зарим газраар бороо орно. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Алтай, Хангайн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэн бэлчир орчим, Идэр голын хөндийгөөр өдөртөө 12-17 градус, Алтайн өвөр говиор өдөртөө 24-29 градус, бусад нутгаар өдөртөө 18-23 градус дулаан байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Ихэнх нутгаар бороо орно. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 6-11 метр, борооны өмнө салхи түр зуур ширүүснэ. Сэрүүсч Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 4-9 градус, өдөртөө 13-18 градус, бусад нутгаар шөнөдөө 12-17 градус, өдөртөө  19-24 градус дулаан байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Өдөртөө ихэнх нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр, өдөртөө зарим газраар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Нутгийн хойд хэсгээр өдөртөө 19-24 градус, бусад нутгаар өдөртөө 28-33 градус дулаан байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орно. Дуу цахилгаантай. Салхи зүүн хойноос секундэд 7-12 метр, өдөртөө зарим үед секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Өдөртөө 24-26 градус дулаан байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Өдөртөө Дорноговийн нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно.Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр, зарим газраар 13-15 метр хүрч ширүүснэ.  Нутгийн зүүн хэсгээр өдөртөө 29-34 градус, бусад нутгаар өдөртөө  24-29 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Бороо орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 7-12 метр. Өдөртөө 19-21 градус дулаан байна.