МАЛЧИД, ИРГЭДЭД ЗОРИУЛСАН МЭДЭЭ

Өнөө маргаашдаа ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаахан байна.

2019 ОНЫ 03 ДУГААР САРЫН 07-НЫ 20 ЦАГ ХҮРТЭЛХ ЦАГ АГААРЫН УРЬДЧИЛСАН МЭДЭЭ

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө Увс нуурын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр 22-27 градус, Алтайн уулархаг нутаг болон Их нууруудын хотгор, Хүрэн бэлчир орчмоор 17-22 градус, Алтайн өвөр говиор 4-9 градус, бусад нутгаар 10-15 градус, өдөртөө Увс нуурын хотгор болон Тэс, Байдраг голын хөндийгөөр 8-13 градус хүйтэн, Алтайн өвөр говиор 8-13 градус дулаан, бусад нутгаар 4 градус дулаанаас 1 градус хүйтэн байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 4-9 метр. Шөнөдөө Дархадын хотгор, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Эг-Үүр, Орхон-Сэлэнгэ, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 15-20 градус, бусад нутгаар 8-13 градус, өдөртөө Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 1-6 градус хүйтэн, бусад нутгаар 4-9 градус  дулаан байна.­­­­­

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Шөнөдөө Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр 12-17 градус, бусад нутгаар 9-14 градус хүйтэн, өдөртөө бүх нутгаар 4-9 градус дулаан байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. Шөнөдөө 16-18 градус хүйтэн, өдөртөө 5-7 градус дулаан байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. Шөнөдөө Өмнөговийн хойд хэсэг, Дундговийн нутгаар 10-15 градус, бусад нутгаар 6-11 градус хүйтэн, өдөртөө бүх нутгаар 4-9 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 18-20 градус, бусад хэсгээр 10-12 градус хүйтэн, өдөртөө 6-8 градус дулаан байна.

2019 ОНЫ 03 ДУГААР САРЫН 07-НООС 03 ДУГААР САРЫН 11-НИЙГ ХҮРТЭЛХ ЦАГ АГААРЫН УРЬДЧИЛСАН ТӨЛӨВ

7,10-нд баруун, төв, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 8-нд баруун болон төвийн аймгуудын нутаг, говийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 9-нд төвийн аймгуудын нутгийн өмнөд хэсэг, говийн аймгуудын нутгийн зарим газраар бага зэргийн цас орно. Салхи 7-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 8-нд ихэнх нутгаар, 9-нд говь талын нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. 7-нд ихэнх нутгаар дулаахан байх боловч бусад хугацаанд сэрүүсч Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 25-30 градус, өдөртөө 15-20 градус, Их нууруудын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэн бэлчир орчим, Эг-Үүр, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 18-23 градус, өдөртөө 5-10 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 9-14 градус хүйтэн, өдөртөө 2-7 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 11-16 градус хүйтэн, өдөртөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан байна.