Дэлхийн хамгийн хүчирхэг удирдагчдын нэг гэгддэг  ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин гадаад улс оронд хийсэн айлчлалын үеэр соёлтой хандлага гаргадагаараа алдартай. Тухайлбал эмэгтэй удирдагчтай уулзсан үедээ савтай усыг нь онгойлгож өгөх, зарим үед хүрмийг нь өмсгөх, цэцэг барих гэх мэт үйлдлүүд нь түүнийг жинхэнэ соёлт эр хүнийг санагдуулдаг билээ. Харин тэрбээр гадаадын удирдагчидтай уулзахдаа цаг барьдаггүйгээрээ алдартай. Түүний энэхүү зуршил хэдэн удирдагчийг хүлээлгэж чилээж байсныг цаг минутаар /www.zerohedge.com сайт эрэмбэлсэн байна.

Жагсаалтад Владимир Путины хамгийн их хүлээлгэсэн хүнээр 2014 онд Германы канцлерь Ангела Меркел нэрлэгджээ. Тэрбээр герман хатагтайг 4 цаг 15 минут хүлээлгэж рекорд тогтоосон байна. Дараа  Украйны экс ерөнхийлөгч Януковичийг 4 цаг, Беларусын ерөнхийлөгч А. Лукашенко, Японы ерөнхий сайд Шинзо Абэ нарыг 3 цаг хүлээлгэж байв. Харин манай ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг 2 цаг хүлээлгэсэн нь алтан дундаж юм.

Харин хамгийн бага буюу 14 секунд хоцорч уулзсан хүнээр Хатан хаан 2 дугаар Элизабета тодорчээ.