Анхдугаар Үндсэн хуулиа баталж, Бүгд Найрамдах улсаа тунхагласны 94 жилийн түүхэн ойн өдөр өнөөдөр тохиож байна.

Тус өдөрт зориулсан Улс, аймгийн алдар цолтой хүчит 128 бөхийн барилдаан өнөөдөр Спортын төв ордонд болж, Монгол Улсын гарьд Б.Гончигдамба түрүүллээ.

Улсын арслан Ц.Содномдорж үзүүрлэж, Улсын арслан Э.Оюунболд, Улсын начин Д.Анар нар шөвгөрлөө.