УИХ-ын чуулганы өнөөдрийн үдээс хойших хуралдаанаар Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын 2019 оны улсын төсөвт тавьсан хоригийг хэлэлцэн шийдвэрлэлээ.

Хэлэлцүүлгийн төгсгөлд "Монгол Улсын Ерөнхийлөгчийн тавьсан хоригийг хүлээж авах боломжгүй" гэсэн томъёоллоор санал хураалт явуулахад чуулганд оролцсон 46 гишүүний олонх нь буюу 35 нь дэмжлээ.

Ингэснээр УИХ 2019 оны улсын төсөвт тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авсангүй.