Монгол Улсын нутаг дэвсгэр дээр төсвийн хөрөнгөөр үргэлжлэх 39 төсөл, шинээр 17 төсөл нийт 56 төсөл хэрэгжинэ. Үүнд: 1:50 000-ны масштабтай геологийн зураглал, ерөнхий эрлийн ажлын 37, Монгол орны нутаг дэвсгэрт болон бүс нутгийн хэмжээнд хэрэгжиж буй сэдэвчилсэн судалгааны 14, Улсын геологийн зураг зохиох /УГЗ-200/ 4 төсөл, гадаад хамтын ажиллагааны 1 төсөл байна.

Нийт төслүүдийг санхүүжүүлэхээр 2018 онд 13,3 тэрбум төгрөг батлагдсанаас 13,35 тэрбум төгрөгийн ажил гүйцэтгэсэн аж.

Мөн 2019 оны 3  дугаар сарын 14-ний өдрийн байдлаар  Монгол Улсын хэмжээнд ашигт  малтмалын  хайгуул, ашиглалтын  3022  тусгай зөвшөөрөл хүчин төгөлдөр бүртгэлтэй байна.

 

Тоо

Хувь

Гектар

Хувь

Нийт нутаг дэвсгэрт эзлэх хувь

Нийт   

3022

100%

8. 524.386.69

100%

5.4%

Хайгуулын

1342

44.4%

6.887.356.73

80.8%

4.4%

Ашиглалтын

1680

55.6%

1.637.029.96

19.2%

1.0%

 2019 оны 2 дугаар сарын тусгай зөвшөөрлийн хөдөлгөөний мэдээ:

Ø  Шинэ ашиглалтын тусгай зөвшөөрөл-1

Ø  Тусгай зөвшөөрлийг шилжүүлснийг бүртгэсэн-6

Ø  Тусгай зөвшөөрлийн талбай буцаасан-5

Ø  Хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа сунгасан-40

Ø  Цуцлагдсан дуусгавар болсон-57

Ø  Барьцаа дуусгавар болсон-1