МОСКВА. /TASS/. Умард Ирландын Ольстер мужийн Лондондерри хотод өнгөрсөн пүрэв гарагт үүссэн эмх замбараагүй байдлын үеэр гал нээсний улмаас АНУ-ын “Mediagazer” сонины редактор Лайра Макки амиа алджээ. “Sky News” телевизийн мэдээлснээр, энэ хэргийн хариуцлагыг Ирландын бүгд найрамдах арми /ИБНА/ бүлэглэл хүлээж магадгүй байгаа аж.


“Лайра Макки хэргийн газраас эмнэлэгт хүргэгдсэн хэдий ч шаархаа даалгүй нас барсан. Түүний амийг хөнөөсөн хэргийг мөрдөн шалгах ажиллагааг бид эхлүүлсэн. Цагдаа нар болсон хэргийг террорист халдлага гэж үзэж байна. Энэ хэргийн хариуцлагыг ИБНА хүлээнэ гэж бид үзэж байна” хэмээн цагдаагийн ажилтан Марк Хэмильтон ярьжээ.


Сэтгүүлч Л.Макки нь Ольстер дахь бүс нутгийн сөргөлдөөн болон Ирландын бүгд найрамдах армийн террористуудын талаарх материалуудыг бичиж байсныг “Mediagazer” сонины “Твиттер” хуудаст онцлон тэмдэглэсэн байна.  

Эх сурвалж: Монцамэ агентлаг