МОСКВА. /АиФ/. Оросын хий дамжуулах хоолой барих “Умардын урсгал 2” төсөлд оролцож буй компаниудын эсрэг АНУ хориг арга хэмжээ авч магадгүй гэсэн мэдээллийг эрх баригчид няцааж байгаа гэж Германы Эдийн засгийн яамны төлөөлөгч  мэдэгджээ.


“Умардын урсгал 2” төсөлд оролцож буй компаниудын эсрэг хориг арга хэмжээ авч магадгүй байгаа тухай өмнө нь АНУ-ын Эрчим хүчний сайд Рик Перри мэдэгдсэн юм.


Үүнтэй холбоотойгоор ОХУ-ын Эрчим хүчний орлогч сайд Анатолий Яновский мэдэгдэхдээ “Умардын урсгал 2” хоолойг дуустал нь барихад АНУ-ын хориг арга хэмжээ саад учруулахгүй” гэжээ.


“Умардын урсгал 2” нь Оросоос Герман руу Балтийн тэнгисээр дайруулан байгалийн хий дамжуулах хоолой барих төсөл юм. “Умард Урсгал” хоолой нь жилд 55 тэрбум шоо метр байгалийн хий дамжуулах хүчин чадалтай. 

Эх сурвалж: Монцамэ агентлаг