БНСУ-ын Ерөнхийлөгч Мүнь Жэ Инь мэдэгдэл хийж АНУ-тай цэргийн хүчээ нэгтгэж, Хойд Солонгосын асуудлыг шийднэ гэв. Мүнь Пхёнтхэкт пүрэв гарагт болсон Зэвсэгт хүчний өдөрт зорилсан арга хэмжээний үеэр ийн хэлсэн байна. Тус улсын эн тэргүүний зорилт Хойд Солонгосын цөмийн зэвсэг, бөмбөгөөс хамгаалах хүчээ зузаатгаж, цөмийн статусгүй орон болгох аж.

Солонгосын хойгийн нөхцөл байдал хэзээ ч байгаагүй хурцадмал байдалд хүрсэн гэж ноён Мүүн үзэж буй. Үүнийг намжаах гол хүчин зүйл нь Өмнөд Солонгос, АНУ хоёрын хамтын ажиллагаа. Мөн дотоодын батлан хамгаалахын хүчин чадлыг нэмэгдүүлэх ажлыг яаралтай анхааралдаа авахыг уриалсан юм. 

Үүнээс өмнө ноён Мүнь Хюнмү-2 800 километрийн зайд хөөрөх баллистик пуужинг шалгасан. Энэхүү пуужингаар Хойд Солонгосыг бүхэлд нь онилж болно.