Улсын хэмжээнд 2018 оны 6 дугаар сарын байдлаар нийт 497,2 мянган га-д тариалалт хийж, хаврын тариалалтын зорилт 96,8 хувийн биелэлттэй байна. 

2017 оны ургацын урьдчилсан балансаар үр тариа 271,8 мянган тонн, буудай 259,2 мянган тонн, төмс 102,3 мянган тонн, хүнсний ногоо 75,7 мянган тонн, тосны ургамал 23,6 мянган тонн, малын тэжээл 47,3 мянган тонныг хураан авахаар тогтоож байжээ. 

Тэгвэл 2018 оны ургацын урьдчилсан балансыг өмнөх жилтэй харьцуулахад 1,2-1,8 дахин их үр тариа, буудай, төмс, хүнсний ногоо, тосны ургамал, малын тэжээл хураан авахаар тогтоогоод байна.


Эх сурвалж: ХХААХҮЯ