Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өчигдөр Монголын Үндэсний бөхийн өргөөг төрийн өмчид шилжүүлэх тухай албан бичгийг Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд хүргүүлсэн.

Тэгвэл өнөөдөр "Монголын үндэсний бөхийн холбоо"-ноос Бөхийн өргөөг төрийн өмчид шилжүүлэх Ерөнхийлөгчийн саналыг эсэргүүцэж мэдэгдэл гаргалаа.

Тус мэдэгдэлд 

Монголын Үндэсний бөхийн холбооны өмч болох Бөхийн өргөөг төрийн мэдэлд авах саналыг Засгийн газарт хүргүүлсэн нь Монгол Улсын Үндсэн хуулийн суурь зарчимд нийцэхгүй, өмчлөгчийн эрхэнд халдсан үйлдэл гэж үзэж эсэргүүцэж энэхүү мэдэгдлийг гаргалаа...

...МҮБХ нь хоёр хуваагдсан асуудал байхгүй, харин Дархан аварга Б.Бат-Эрдэнэ нарын хэсэг бүлэг хүмүүс хүчингүй болсон тамга, гэрчилгээ ашиглан хууль бус хурал хийж өөрсдийгөө МҮБХ-г төлөөлнө, тэргүүн нь болсон мэтээр нийгэмд буруу ташаа мэдээлэл тарааж байгаа хууль бус үйл ажиллагаа болж байна. 

Монгол Улсын гурван шатны шүүх маргаантай асуудлыг ийнхүү нэгэнт эцэслэн шийдвэрлэсэн байхад МҮБХ, нийм бөхчүүд, бөх сонирхогчид, олон нийтийн өмч болох Бөхийн өргөөг төрд авах нь Монгол Улсын Үндсэн хуулийн суурь зарчимд нийцэхгүй болохыг үүгээр мэдэгдэж байна" хэмээжээ.

Монголын Үндэсний бөхийн холбооноос гаргасан мэдэгдлийг бүрэн эхээр нь хүргэж байна.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын Бөхийн өргөөг төрийн өмчид шилжүүлэх талаар Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд илгээсэн албан бичгийг ЭНД дарж уншина уу.