Үндэсний бөхийн намрын нээлтийн барилдааныг ирэх бямба гарагт буюу энэ сарын 6-нд Алдар спорт хорооны зааланд зохион байгуулахаар болсноо Монголын Үндэсний бөхийн холбооноос зарлалаа.

Намрын нээлтийн барилдааныг өнгөрсөн амралтын өдрүүдэд зохион байгуулахаар зарлаад байсан. Гэвч өмнөх өдөр нь хэсэг хүмүүс Бөхийн өргөө рүү дайрч, үймээн дэгдээсэн гэх шалтгаанаар цагдаагийн байгууллага Бөхийн өргөөг хамгаалалтад авсан билээ. Үүний улмаас өнгөрсөн 9 дүгээр сарын 29, 30-нд болох байсан бөхийн барилдаанууд цуцлагдаад буй юм.



Эх сурвалж: Монголын Үндэсний бөхийн холбоо