Чойжин ламын сүм музейд энэ сарын 9-нд буюу ирэх даваа гарагт монгол үндэсний хувцасны түүхийг харуулсан "МОНГОЛ ХУВЦАСНЫ НУУЦ ТОВЧОО" шоу тоглолт болох гэж байна.

Чойжин лам сүм музейн 110 жил, “Монгол Костюмс” төвийн 15 жилийн ойд зориулсан уг тоглолтод хадны сүг зураг анх үүссэн Шинэ чулуун зэвсгийн үеэс өдгөөг хүртэлх монгол хувцасны түүхийг театрчилан үзүүлнэ. 

Тоглолтод ирснээр монголын хувцасны түүхэн хөгжлийг маш сонирхолтойгоор богино хугацаанд үзэж сонирхон мэлмий баясгахын зэрэгцээ музейн өвөрмөц тансаг нууцлаг орчинд тухлан соёлын биет болон биет бус өвүүд “Өндөр гэгээн Занабазарын хосгүй үнэт бүтээлүүд”, “Монгол төрийн сахиусын өргөө” үзэсгэлэнгийн хэсэг болон шөнийн музейг нэг дор үзэх боломжтой.

Музейн анхилуун үнэрт цэцэрлэгт тухалж, цагаан идээ, сайн чанарын дарс, амтат хөнгөн зууш зооглон нэгэн үдшийг тав тухтай, дурсамж дүүрэн өнгөрүүлэх боломжтой ба дээрх бүгд тасалбарын үнэд багтсан ажээ.