“LEGEND” ENTERTAINMENT SHOWтоглолт энэ оны 7 дугаар сарын 7-12-ны өдрийн 19:00 цагаас “Corporate Hotel & Convention Centre”-ийн концертын их танхимд болно.Соёлын бүтээлч үйлдвэрлэл, соёлын харилцаа, соёлын аялал жуулчлалыг холбосон Монголын энтертайнмэнт брэндийг бий болгох зорилгоор LEGEND SHOW төслийг 2018 оноос санаачлан хөгжүүлж байгаа юм. “LEGEND” бол язгуур урлаг ба нүүдэлчин сэтгэлгээний илэрхийлэл, шинэ хөгжим ба модерн балет, тайз ба дэлгэц, театр хосолсон энтертайнмэнт шоу хэлбэрийн тайзны бүтээл билээ.

Монгол туургатны соёлын олон төрөл, үндэсний үнэт зүйл хийгээд монгол хүний эрхэмлэх зүйлсийг түгээх, соёл урлагаар дамжуулан эх орноо олон улсад сурталчлан таниулж монголчуудын үнэ цэнийг өсгөх, уламжлалт өв соёлоо түгээн дэлгэрүүлэх зорилгын дор болох дээрх тоглолтын Ерөнхий найруулагчаар Төрийн соёрхолт, Монгол Улсын Соёлын элч Н.Наранбаатар ажиллаж байна. Түүнчлэн тоглолтод хөгжмийн продюсер удирдаач, хөгжмийн зохиолч Д.Түвшинсайхан, ерөнхий продюсер Б.Отгонбат, продюсер Х.Соёмбо, бүтээлч захирал Н.Оргилболд, найруулагч Ц.Батнайрамдал, ерөнхий зураач Т.Ганхуяг, хувцас дизайн Art couture, Бүжиг дэглээч Э.Эрдэнэжаргал, Г.Батчимэг нар ажиллаж байгаа юм. 

МУГЖ Б.Мөнхбаатар болон дуучин Д.Үүрийнтуяа, Д.Жавхаасайхан, Х.Эрдэнэцэцэг, О.Анхчимэг, Б.Алтанжаргал, Т.Баянжаргал, Б.Баатархүү нарын уртын дуучид, хөөмийч Ж.Мэндбаяр, “Номадик балет” продакшны балетын жүжигчид, ХЦДБЭЧ-ын  бүжигчид, Enkhe boys циркийн нугараачид, акробатчид гээд нийт120 гаруймэргэжлийн уран бүтээлч “LEGEND” entertainment show” тоглолтод оролцох аж.

Дайн самуунд амрагаа алдсан залуу бүсгүйн гашуудлын нулимс хэлхээ нь тасарсан гэрэлт сувд шиг бөмбөрөн унасан газар бэрцэцэг цэцэглэн ургасан эртний домогт мөнхөрсөн үнэнч сэтгэл, ариун хайрын түүхийг тайзнаа өгүүлэх юм байна.