Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах санал асуулгад 21 аймаг, есөн дүүргийн 13 мянга орчим иргэнийг оролцуулж 63 удаа хэлэлцүүлэг зохион байгуулжээ.

Энэ талаар үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах ажлын хэсгийн гишүүн, УИХ-ын гишүүн Г.Занданшатар мэдээлэл хийсэн юм. Тэрбээр энэ санал асуулгад төрийн дээд албан тушаалтанд тооцох сахилга хариуцлагын асуудлыг тусгахыг   хүсчээ. 

Хэлэлцүүлэгтэй хамт Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах зургаан багц асуудлаар иргэдээс санал авсан байна. Санал асуулгад улсын хэмжээнд 250 орчим мянган хүн оролцон өөрсдийн бодол саналаа үлдээжээ. Үүнээс гадна шуудангийн салбар, цахим хуудсаар 50 мянган хүн Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулахаар илгээсэн өгсөн байна.

Эдгээр санал бүгд үндэсний архивын газар эх хувиараа хадгалагдах бөгөөд  сервирт хадгалах, ангилах тусгай программыг ч боловсруулжээ. Ийнхүү иргэдийн саналыг программд оруулсны дараа Ерөнхийлөгчийн Тамгын газар, УИХ болон Хүний эрхийн үндэсний комисс, Улсын дээд шүүх, хуульч, судлаач, эрдэмтдийн төлөөллөөс бүрдсэн ажлын хэсэг байгуулагдаж, боловсруулалтын ажлаа эхлүүлэх аж. Үүний дараа Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төсөлд тусгаж, УИХ-аар хэлэлцүүлэх төлөвлөгөө гаргажээ.