Өндөр хүчдэлийн буюу 6-35 кВ-ын гүйдэл, хүчдэлийн трансформаторыг суурилагдсан байранд нь шалгах, тохируулах үйлчилгээг "Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ" ТӨХК  энэ сараас эхлэн нэвтрүүлж, мөрдөх үнэ тарифыг баталлаа. 

Тус үйлчилгээг авахыг хүссэн иргэд, аж ахуйн нэгжүүд "Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ" ТӨХК-ийн төв байран дахь Борлуулалт, тоолуурын хэлтэст хандах боломжтой аж.