Блокчейн технологид суурилсан аж үйлдвэрийн парк байгуулах төсөл ирэх хавраас хэрэгжих гэж байна. Уг төслийг БНХАУ-ын GBC Mongolia компанийн хөрөнгө оруулалтаар барих бөгөөд цахим эрүүл мэндийн оношлогооны төв, цахим гүйлгээ судалгаа, цахим гүйлгээний аюулгүй сүлжээ, иж бүрэн цогцолбороос бүрдэх аж. 

300 сая ам долларын хөрөнгө зарцуулах өндөр технологийн парк нь Хан уул дүүрэгт баригдаж гурван жилийн дараа ашиглалтанд орох төлөвлөгөөтэй байна.

Уг төв ашиглалтанд орсноор 4000 орчим  ажлын байр шинээр бий болно гэж хөрөнгө оруулагчид үзжээ. Цаашид паркийн үйл ажиллагааг өргөжүүлж Зүүн Хойд Азид өрсөлдөх чадвар бүхий эрдэм шинжилгээний төв болгохоор зорьж байгаа аж.