Монголын хөрөнгийн бирж дээр ажлын өдөр бүр өглөө 10:00-13:00 цагийн хооронд үнэт цаасны арилжаа явагддаг. Тиймээс та хувьцаа, бонд худалдан авах, худалдах замаар энэхүү арилжаанд оролцох боломжтой. Үнэт цаасны арилжаанд оролцохын тулд та:

  • Монголын хөрөнгийн биржийн гишүүн үнэт цаасны компани /брокер/-д хандан үнэт цаасны  болон төлбөр тооцоо гүйцэтгэгч банкны дансаа нээлгэнэ.
  • Данс нээлгэсний дараа төлбөр тооцоо гүйцэтгэгч банк дахь дансандаа худалдан авах үнэт цаасны үнэ болон шимтгэлийн мөнгийг байршуулж, брокерийн компанидаа үнэт цаас худалдаж авах захиалгаа өгнө.
  • Брокер нь таны өгсөн захиалгыг хөрөнгийн биржийн арилжааны системд оруулдаг. Таны захиалгатай үнэ ханш болон тоо хэмжээний хувьд нийцэх захиалга байвал таны захиалга биелэгдэж хэлцэл хийгдэх ба нийцэх захиалга байхгүй тохиолдолд захиалгын санд хадгалагдаж биелэгдэх хүртэл тодорхой хугацаанд хүлээнэ.

Үнэт цаасны компани тус бүрийн харилцагчдад үйлчлэх нөхцөл, тухайлбал үйлчилгээний шимтгэл хураамж, арилжаанд онлайнаар алсаас ордог эсэх, арилжаанд идэвхтэй оролцдог эсэх зэрэг нь харилцан адилгүй байдаг тул үнэт цаасны компанийн сонгохдоо үйлчилгээний нөхцөлийг харьцуулан судлах зайлшгүй  шаардлагатай юм. Та үнэт цаасны компаниудын дэлгэрэнгүй мэдээллийг эндээс үзнэ үү.