Монгол Улсын Компанийн тухай хууль болон СЗХ, МХБ-ийн холбогдох дүрэм, журамд нийцүүлэн гаргасан "Монголын хөрөнгийн бирж" ТӨХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн тогтоолоор "Би Би Эс Эс ҮЦК" ХХК, "Говийн ноён нуруу ҮЦК" ХХК-иудын биржийн гишүүнчлэлийн эрхийг цуцалж, гишүүнээс хассан тухай Монголын хөрөнгийн биржээс мэдээлээ. 

Тус компаниудын харилцагчдыг СЗХ-ны 2018 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн 127 тоот тогтоолын дагуу "Бумбат Алтай ҮЦК" ХХК-д шилжүүлсэн байна. Иймээс гишүүнээс хасагдсан дээрх компаниудын харилцагчид нэмэлт төлбөр, зардал чирэгдэлгүйгээр үнэт цаасны дансаа үргэлжлүүлэн эзэмшиж, хөрөнгийн зах зээлийн харилцаанд саадгүй оролцох боломжтой юм.