Монголын хөрөнгийн биржээс үнэт цаасны зах зээлийн суурь мэдлэг олгох сургалтзохион байгуулдаг.

Энэ удаагийн сургалт 1 дүгээр сарын 21-нд эхлэх ажээ. Сургалтыг санхүүгийн болон үнэт цаасны зах зээлд ажиллаж байгаа мэргэжлийн байгууллагын удирдлагууд, мэргэжилтнүүд  онол, практик хосолсон хэлбэрээр хичээлийг удирдан явуулна.

Энэ удаа үнэт цаасны төлбөр тооцоо, хадгаламжийн үйл ажиллагаа, хувьцааны ач холбогдол, өгөөж ба эрсдэл, Бондын үндсэн ойлголт, ач холбогдол, эрсдэл, IPO зэрэг сэдвээр мэдлэг олгох юм байна.