Death Wish

Брюс Уиллисийн гол дүр бүтээсэн Death Wish кино. "Хэн нэгэн миний эхнэрийг алсан. Үүнд холбоотой бүх хүн төлөөсөө төлөх болно". Киноны энэ эшлэлийг харахад л үйл явдал ойлгомжтой. Брюс Уиллис эхнэр, охин хоёрынх нь амийг хөнөөсөн хүмүүсийн араас мөшгиж, цагдаа нарын хийж чадаагүйг хийнэ. Трэйлер нь сайн биш, ямар ч хүлээлт үүсгээгүй, бүх үйл явдал тодорхой. Сайн залуугийн уур хүрч муу залуусыг хөнөөж эхэлнэ. Энэхүү кино гуравдугаар сарын 2-нд нээлтээ хийх аж. 


Fifty Shades Freed

Fifty Shades боть номын гуравдугаар хэсэг кино болон үзэгчдэд хүрэхэд бэлэн болжээ. Гурван боть номд зүгээр нэг сексийн л талаар гаргалтай нь биш гэж зохиолч нь бодсон бололтой гуравдугаар хэсэг нь боевик кино шиг л харагдана лээ. Грей цуврал эхлэхэд л туйлын баян, туйлын догь залуу шиг байсаар ирсэн бол Анна учраа мэдэхгүй гэнэн бүсгүйгээс гэнэт бүх зүйлд сониучирхсан хүүхэн болсон бол одоо хартай эхнэр болж хувьсах бололтой. Аймшигтай. Rotten Tomatoes 26, IMDb 4.5 үнэлгээ өгсөн нь бараг ихэдсэн гэмээр. Нээлтээ хийх хугацаа Гэгээн валентины өдөр. Киноны гол дүр хамгийн төгс хос шиг санагдах гэж их хичээдэг ч энэхүү кино нандин хайр сэтгэлт хосын тухай кино биш тул хууртах хэрэггүй. 


Game Over, Man!

Ойрд гарсан комеди уран бүтээлүүдээс хамгийн гайгүй нь гэж болно. Нэг ажлын зориг нь дэндсэн ч бүтэлгүй гурван найз зочид буудлыг барьцаалагчдын гараас аврахаар шийднэ. 21 Jump Street киноны ерөнхий уур амьсгал мэдрэгдэх ч үйл явдал, жүжиглэлт гээд бусад бүх зүйл нь өөр гэдгийг бүү мартаарай. Нэг ангит энэхүү уран сайхны киног Netflix-ээр гуравдугаар сарын 23-нд, кинотеатруудаар дөрөвдүгээр сард хүлээн авч үзээрэй. 


Midnight Sun

Ирэх гуравдугаар сард Шварценнегерийн драм Midnight Sun кинотеатруудаар гарна. Гэхдээ Арнолд биш, түүний хүү Патрик тоглосон. Өдрийн ихэнх цагийг хүнд өвчнөөсөө болж гэртээ өнгөрүүлдэг охин болон хөршийнх нь халуухан залуу хоёрын хайр сэтгэлийн түүх. Everything, Everything-тэй адилхан, гэхдээ өөр л дөө. Киноны хоёрдугаар ангийн трэйлерийг хүлээн авна уу. 


Nostalgia

Nostalgia танд хайр, хагацал, эд юмс, дурсамж, мэдрэмж, харилцаа, энэ бүхний холбоог мэдрүүлэх болно. Хэн бүхэнд үнэ цэнэ, түүнийг илтгэх нандин зүйлс гэж бий шүү дээ. Энэхүү үзэсгэлэнтэй кинонд тун чадварлаг жүжигчид дүр бүтээжээ. Нээлтээ хийх хугацаа хоёрдугаар сарын 16. 


Slender Man

Интернетэд "төрж", өнөөг хүртэл ярианы сэдэв болсоор буй Slender-Man-ыг та сонссон уу? Саяхан хоёр охин Slender Man-ы түүхийг давтах гэж нэгэн охиныг ойд 30-аад удаа хутгалсан хэрэг гарсан. Slender Man гэж хэн бэ, түүний түүх юу байв? Хэн түүнийг анх зохиосон бэ? Эдгээр асуултын хариултыг Slender Man кинононоос. 


Winchester

Winchester киног аймшгийн гээд хэлчихэж болохгүй. Гэхдээ бодит явдлаас сэдэвлэсэн учир жихүүцэм мэдрэмж төрүүлж чадна. Киноны үйл явдал Винчестер хотод өрнөх бөгөөд долоон давхар харшид хоргодсон 13 сүнсний уур хилэнгийн талаар өгүүлэх аж. Аймшгийн кинонд байх бүх л дүр бий. Сүнсэнд итгэдэггүй, эр зоригтой нэг хүн, нэг хүүхэд, нэг эмээ, нэг гэрийн үйлчлэгч. Нээлтээ хийх хугацаа хоёрдугаар сарын 2.