Арваннэгэн сарын өмнө Марк МакМоррис Британийн Колумбын Уистлерийн ойролцоо аврагч онгоц ирэхийг хүлээн хэвтэж байсан. Маркийн шанаа нь цуурч, дэлүү нь задарч, дотуур цус алдан, уушиг нь бяцарч, хэд хэдэн яс нь хугарсан байжээ. “Би үхнэ гэдэгтээ итгэлтэй байсан” хэмээн Канадын сноубордчин цагаа буруу тооцоолон үсэрч, мод мөргөсөн талаараа хуваалцсан юм.



Харин өнгөрсөн ням гарагт 24 настай МакМоррис Олимпын ялагчдын тавцан дээр энгэртээ хүрэл медаль зүүчихсэн, баяртай гэгч нь зогслоо. Тэрбээр эрэгтэйчүүдийн сноубордын талбай дээрх үсрэлтийн төрөлд ийнхүү амжилт үзүүлжээ. МакМоррис финалын үзүүлбэр хүртэл бусдыг хошуучилсан боловч АНУ-ын тамирчин Рэд Жерардын гоц үзүүлбэрээрээ алтан медаль хүртсэн юм. 

МакМоррисын амь нас хутганы ирэн дээр байсан ч мөрөөдөлдөө хүрээд зогсохгүй, Пёнчаны Өвлийн олимпоос Канад улсад анхны медалийг нь “авч өглөө”. Мөн Канад улсаас хоёр тамирчин сноубордингийн ялагчийн тавцан дээр зогссон анхны удаа аж. Сонирхуулахад, МакМоррис 2014 оны Сочигийн Өвлийн олимпоос хүрэл медаль хүртсэн юм.