Дэлхий ертөнц эрчимтэй өөрчлөгдөж, орон зай багасаж, хүмүүс сансарт нисэж байгаа хэдий ч нэг л зүйл тогтвортой хэвээр үлдсэн байна. Эмэгтэйчүүд хүүхэд төрүүлсээр. Өнгөрсөн үеийн жирэмсэн эхчүүд эмэгтэйчүүд биднээс огт өөр боловч бид бүгд адил хэвээр.


1. “Нас бол хамаагүй”. 19-р зууны сүүл үеийн жирэмсэн энэ бүсгүй 16-18 настай байсан. Тухайн үед эрт гэрлэх нь хэвийн үзэгдэл байсан.


2. “Заах гэсний хэрэггүй”. Энэ зургийг 1894 онд авсан бөгөөд уг зураг дээр Элизабет Шеври 11 дэх хүүхдээ тээж буйгаар дүрслэгдсэн байна. Эмч нар хэдий эмэгтэйчүүдийг даруулга зүүхийг хориглодог байсан ч олон эмэгтэйчүүд “галбираа алдахгүйн тулд” зүүдэг байжээ.


3. “Загвар хамгийн чухал”. 20-р зууны загвар ирээдүйн ээжүүдэд тохиромжтой, тухтай байдаг байжээ. Харин бүс гэдсэнд сойлт болж өгдөг байсан байна.


4. “Илүү тээлт”. 40-өөд оны үед эмч нар илүү тээлтэд санаа зовдоггүй байсан. Харин 25 настай Белла Хантерийн жирэмслэлт 365 хоног үргэлжилсэн хэдий ч тэрээр эрүүл саруул охинтой болсон.


5. “Анхны хатагтай”. Жаклин Кеннеди дөрвөн хүүхэдтэй байсан боловч тэдгээрээс хоёр хүүхэд нь амьд үлдэж чадсан юм.


6. “Эрх чөлөө”. Хиппичүүд байгалийн жамаар төрөх болон хөхөөр хөхүүлэх явцад шинэ үеийг авчирсан юм.


7. “Эрт хөгжил”. Энэхүү 60-аад оны хачирхалтай зураг дээр тухайн үеийн стандарт эмчилгээнд хамрагдаж байгаа эмэгтэйчүүд дүрслэгдсэн байна. Гэдэс хэсэг дээр тусгай өмсгөл өмсүүлдэг байсан бөгөөд энэ нь төрөлтийг хөнгөрүүлж, хүүхдийн оюун ухааны чадварыг нэмэгдүүлдэг байсан гэж үздэг байжээ.