Хөрөнгийн биржийн өнөөдрийн арилжаагаар I, II, III ангиллын 32 хувьцаат компанийн 158,042 ширхэг хувьцаа арилжсанаас 12 хувьцаат компанийн хувьцааны ханш өсчээ.

Тодруулбал 17 компанийн хувьцааны ханш буурсан бол 3 хувьцаат компанийн ханш тогтвортой байлаа. Үүнээс "Монгол шевро" MVO+14.97 хувь, "Жуулчин Говь" JGV+14.91 хувиар буюу хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Тав" TAV-10.26 хувь болон "Ногоон хөгжил үндэсний нэгдэл" JLT-7.41 хувиар буюу хамгийн их уналттай байв.

Засгийн газрын үнэт цаасны хоёрдогч зах зээлийн арилжаагаар 50 ширхэг үнэт цаас 5 сая 50 000 төгрөгөөр арилжсан байна

Мөн өдөр "MSE ALL" индекс 1,162.97 нэгж болж 0.67 хувиар буурсан бол зах зээлийн үнэлгээ 2,4 их наяд  төгрөг боллоо. Дэлгэрэнгүй мэдээллийг https://mse.mn/mn/trade_today/2 энд дарж үзнэ үү.



МОНЦАМЭ