Энэхүү номноос та Фридрих Ницшегийн ээдрээт амьдралын цадиг зөрчилт үзэл онол хурц үг хэлээр бичсэн бүтээлүүдийг ойлгож авна. Хүн төрөлхтний дунд аймшиггүйгээр "Бурхан үхчихлээ" хэмээн зарлан тунхагласан суут сэтгэгчийг бүрэн ойлгох эхний зам нь яалт ч үгүй энэхүү бүтээл билээ.

Тэрэгний хөгшин морийг эзэн нь жанчиж буйг үзээд ухаан солиорсон гэгддэг Фридрих Ницше бол өнгөрсөн зууны хамгийн нөлөө бүхий сэтгэгчдийн нэг. 

Хэлсэн үг, хийсэн үйлдлээрээ ямагт маргаан дэгдээж, бүтээл туурвилдаа хөндсөн үзэл онол нь ойлгоход бэрх, зөрчилтэй учраас хойч үеийнхэн нь түүнийг орчин цагийн сэтгэлгээний цөм рүү оруулахаас зүрхшээж, ямагт хэлэлцүүлгийн гадна үлдээдэг байв.

Амьд ахуйдаа эмээнгүй зөгнөснийх нь дагуу нацистууд үзэл санааг нь мушгин гуйвуулж, өөрсдийн үйл хэргийг зөвтгөх уриа лоозон болгож, суут сэтгэгчийг хүн төрөлхтний өмнө ичгэвэрт байдалд оруулсан ч тэрбээр экзистенциализм, психоанализ, деконструкц, постмодернизм гээд өрнийн сэтгэлгээний хамгийн чухал ололтын суурийг тавьж чадсан юм.

Энэхүү номноос та Фридрих Ницшегийн ээдрээт амьдралын цадиг, зөрчилт үзэл онол, хурц үг хэлээр бичсэн бүтээлүүдийг ойлгож авна. Хүн төрөлхтний дунд аймшиггүйгээр "Бурхан үхчихлээ" хэмээн зарлан тунхагласан суут сэтгэгчийг бүрэн ойлгох эхний зам нь яалт ч үгүй энэхүү бүтээл билээ.

Өнөөгийн бидэнд өөрийн гэх соёл үгүй. Бид харийн ёс заншил, урлаг, философи, шашин, шинжлэх ухаанаар өөрсдийгөө булхаж байна. Бид бол ердөө л төөрөлдсөн нэвтэрхий толь бичиг

"НИЦШЕ: ЗУРАГТ ХӨТӨЧ" НОМООС ОНЦЛОХ ЭТГЭЭД ЭШЛЭЛҮҮД

Боловсрол бидэнд соёлын тухай асар их мэдээлэл өгч, үр дүнд нь түүхийн мэдлэг нь хэтийдсэн нэгнийг бүтээнэ. Ийм хүмүүс өөрийнхөөрөө амьдрах чадваргүй байдаг.

Аливаа бүлэг, ангийг тодорхойлж буй соёл, итгэл үнэмшил, үнэт чанарыг дан ганц боловсролоор бий болгох боломжгүй. Мундаг ард түмнээс суут ухаантан төрөх нь бий.

Гэхдээ төрөөс боловсролд гар хуруу дүрэх нь бага тохиолдолд дээрх ховор үзэгдэл арай элбэг тохиодог юм.

Үеийн үед философичдын нийтлэг  алдаа бол… бүхий л зүйл [одоогийн энэ байдалдаа ирэхийн тулд] хувьсаж өөрчлөгдсөнийг мартсан явдал. Тэгэхээр үл хувирах мөнхийн баримт, туйлын үнэн гэж ер үгүй.

Өрөөл бусдыг өөртөө хэрхэн хандаасай гэж хүсэж байна, тэдэнд мөн тэгж ханд. Ингэх нь зөвийг чи мэдэж байгаа!

Тэгэхээр “Бид юу мэдэх вэ?” гэхийн оронд “Юу мэдвэл бидэнд хэрэгтэй вэ?” гэж асуусан нь дээр байх нь.

Алив зүйлийг бусдаас илүү мэддэг гэх хэн нэгний  үйлдэл, үнэлэмж цаг ямагт буруу байдаг. 

Үнэнийг хайгаад олчихлоо гэхэд хүн төрөлхтний сайн сайханд тус дэм болно гэх баталгаа хаа ч үгүй

Бидний ертөнц гэж нэрлээд байгаа зүйл ердөө л байгаль эхийн хувьслын явцад үүсч бий болсон үй түмэн алдаа мадаг, уран төсөөллийн үр дүн, эдгээр нь өөр зуураа сүлэлдсээр өдгөө өнгөрсөн үеийн үнэ цэнийн төлөөлөл болон өвлөгдсөн нь энэ.